Бидний тухай
“Өмгөөллийн Лекс Консалтинг Бюро” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 19-нд үүсгэн байгуулагдсан. 2021 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбооны гишүүн байгууллага, 2023 оноос Монголын Бизнесийн Зөвлөл /Business Counsel of Mongolia/-ийн гишүүн байгууллагаар тус тус элссэн. Бид байгуулагдсан цагаасаа хойш эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Үүний зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагад хууль, эрх зүйн өндөр чанартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Тэр дундаа авлага барагдуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийн маргааныг шийдвэрлэх чиглэлд бодитой үр дүн гаргаж ирсэн. Бидний гол зарчим бол үр дүнг чухалчлах, харилцагчийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах, мэргэжлийн өндөр ёс зүйтэй ажиллах юм.

Үнэт зүйлс
Мэргэжлийн ур чадвар
Хууль зүйн мэдлэг, салбарын туршлагаа тасралтгүй хөгжүүлж, асуудал бүрд бодит нөхцөлд нийцсэн оновчтой шийдэл гаргана.
Ёс зүй
Шударга, хариуцлагатай, хараат бус байр суурийг баримталж, хуульчийн мэргэжлийн ёс зүйг үйл ажиллагааныхаа үндэс болгоно
Үр дүнд чиглэсэн түншлэл
Харилцагчийн урт хугацааны эрх ашиг, тогтвортой амжилтыг чухалчилж, зөвхөн асуудал шийдвэрлэх бус эрсдэлийг урьдчилан сэргийлэх түншээр ажиллана.
Нууцлал ба итгэлцэл
Харилцагчийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаалж, ил тод, ойлгомжтой, тууштай харилцаагаар итгэлцлийг бий болгоно.
Үйлчилгээний төрөл

1
Өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ
-
Иргэний хэрэг – Шүүх, арбитрт төлөөлнө.
-
Эрүүгийн хэрэг – Өмгөөлөл, хууль эрхийн хамгаалалт.
-
Захиргааны хэрэг – Төрийн шийдвэртэй маргаанд төлөөлнө.
-
Арбитр – Гэрээ, бизнесийн маргаанд төлөөлнө.
-
Олон улс – Хил дамнасан маргаанд эрх ашгийг хамгаална.
-
Шийдвэр гүйцэтгэл – Шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
2
Авлага барагдуулах үйлчилгээ
-
Уулзалт, төлөөлөл – Төлбөр төлөгчтэй уулзаж харилцагчийг төлөөлнө.
-
Гэрээ хэлцэл – Өрийг шүүхэд хүргэхээс өмнө хэлцлээр шийдвэрлэнэ.
-
Гэрээ боловсруулах – Төлбөр барагдуулах гэрээ боловсруулж, хянана.
-
Шүүхэд шилжүүлэх – Шаардлагатай өрийг шүүхэд шилжүүлж, төлөөлнө.
-
Шийдвэр гүйцэтгэл – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудыг төлөөлнө.
3
Барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээ
-
Гэрээ, баримт бичиг – BOT, BT, EPC, PPP гэрээ болон бусад баримт бичиг боловсруулах, хянах.
-
Үл хөдлөх хөрөнгө – Эрх зүйн зөвлөгөө, зөвшөөрлийн баримт бүрдүүлэлт.
-
Тусгай зөвшөөрөл – Барилга, зам гүүрийн зөвшөөрөл, норм стандартын талаар зөвлөнө.
-
ТӨХХТ (PPP) төслүүд – Төр-хувийн хэвшлийн төслүүдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх.
-
Менежмент ба хэлцэл – Худалдан авах, түрээслэх, менежментийн үйл ажиллагааны эрх зүйн зөвлөгөө.
4
Компанийн засаглалын үйлчилгээ
-
Засаглал нэвтрүүлэх – Компанийн засаглалын 9 зарчимд нийцсэн бодлого, стандарт боловсруулж хэрэгжүүлэх.
-
Бодлогын баримт бичиг – Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, хүний нөөц, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах.
-
Соёл, үнэт зүйлс – Компанийн засаглалын зарчмыг байгууллагын соёлд төлөвшүүлэхэд зөвлөх үйлчилгээ.
5
Оюуны өмчийн үйлчилгээ
-
Зөвлөгөө – Оюуны өмчийн эрхийн хууль зүйн зөвлөгөө.
-
Маргаан шийдвэрлэлт – Шүүх, арбитрт төлөөлөл.
-
Патент, зохиогчийн эрх – Шинэ мэдүүлэг, бүртгэлийн өөрчлөлт.
-
Барааны тэмдэг – Мэдүүлэг гаргах, бүртгэлийн нэмэлт/өөрчлөлт хийх.
-
Эрхийн хамгаалалт – Зөрчил, акт гаргалт, эрх хамгаалах ажиллагаанд зөвлөнө.
6
Бусад үйлчилгээ
-
Төсөв, татвар – Татвар болон төсвийн эрх зүйн зөвлөгөө.
-
Компанийн эрх зүй – Компанийн өдөр тутмын үйл ажиллагааны хууль зүйн дэмжлэг.
-
Тусгай зөвшөөрөл – Тусгай зөвшөөрөлтэй ААН-ын үйл ажиллагаанд зөвлөх.
-
Эрүүл мэндийн салбар – Эмнэлэг, эм ханган нийлүүлэгч байгууллагад эрх зүйн зөвлөгөө.
-
Бүрэн үйлчилгээ – Хэрэгцээтэй бүх төрлийн хууль эрх зүйн зөвлөгөө, төлөөлөл.
Өмгөөлөгчид
Өмгөөлөгч би Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээ, шудрага ёсыг чанд сахиж, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны бүрэн, тууштай тууштай хамгаалахаа батлан тангараглая.

Гүйцэтгэх захирал, партнер өмгөөлөгч
Б.Билгүүн
Иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг маргаанд өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ санхүү, ашигт малтмал, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч.

Партнер өмгөөлөгч
Г.Гэрэлтуяа
Иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг маргаанд өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хуулийн этгээдийн эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг боловсруулж, компанийн болон бизнесийн эрх зүйн чиглэлээр зөвлөгөө ө гөх, хууль зүйн магадлан шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг.

Партнер өмгөөлөгч
М.Дорждэрэм
Иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг маргаанд өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ компанийн болон бизнесийн эрх зүйн чиглэлээр зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тэр дундаа эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудад зөвлөгөө өгөх чиглэлд мэргэшин ажиллаж байна.
Харилцагч байгууллагууд
" Үйлчлүүлэгчийг хамгаалах нь бидний хүндэт үүрэг "
.jpeg)
.jpeg)

.png)
_edited.jpg)
.jpeg)
.png)
.png)
.png)
